ХАРЬЦУУЛАЛТЫН АРГААР БАРАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2017 оны 03 дүгээр сарын 06-ний өдөр Тендер шалгаруулалтын нэр: Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх Тендер шалгаруулалтын дугаар: А17/003 “Асгат” ОНӨААТҮГ- нь  эрх бүхий тендерт оролцогчдоос Баянгол дүүргийн  сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх Хүнсний түүхий эд,  бүтээгдэхүүн нийлүүлэх  үнийн санал

read more

ТӨВ АЙМГИЙН БОРНУУР СУМАНД БАЙРЛАХ НОГООЧИНТОЙ ОЧИЖ УУЛЗАВ

2017 оны 02 сарын 23-ны өдөр “АСГАТ” ОНӨААТҮГ-ын захирал Э.Энхтөр , Ө.Батзаяа нар Төв аймгийн Борнуур суманд байрлах ногооны талбай болон зоорины байдалтай танилцав. Энэ жилийн хувьд цас сайн унасан учир ногоо тариалахад тохиромжтой байгаа тухай ногоочин Ц.Дамба хэлж байв. Энэ уулзалтын үеэр тариалалтын хугацаа болон үрийн төмсний талаар ярилцав.

“АЛТАН УНЖЛАГАТ” ХЭМЭЭХ ГАЛ ТАХИА ЖИЛИЙГ УГТАН МАЛЧИДДАА ГАРЫН БЭЛЭГ ГАРДУУЛАВ

2017 оны 02 сарын 22 –ны өдөр “АСГАТ” ОНӨААТҮГ-ын захирал Э.Энхтөр, менежер Ө.Батзаяа, хүний нөөц, бичиг хэргийн ажилтан Д.Баярмаа, кассын нярав Т.Батбаяр нар Төв аймгийн Баянцагаан суманд байрлах малчин Х.Цэрэнпил, Б.Долцон нарынд хүрэлцэн очиж өвөлжилтийн байдалтай танилцан малчиддаа тавгийн идээ, гарын бэлэг гардуулав. Малчдын зүгээс малын тэжээлийн нөөц багасч байгаа  талаар “АСГАТ” ОНӨААТҮГ-ын захиралд  танилцуулав.

read more

Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

           Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтаж Асгат ОНӨААТҮГ-т ажиллаж байсан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн 2017 оны 02-р сарын 21 өдөр “Эфес айрэш”  ресторанд хүлээн авч уулзлаа. Манай байгууллагаас гавъяаныхаа амралтанд гарсан 20 ажилтан байдаг бөгөөд арга хэмжээний үеэр ахмад албан хаагчидтай олон сайхан дурсамж яриа хөөрөлдөхийн зэрэгцээ, удахгүй болох байгууллагын 40 жилийн ойд арга

read more

Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдав

Эрүүл мэндийн сайдын 212 тоот тушаалын хүрээнд Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч байгууллагын ажилтан бүр 6 сар тутамд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай бөгөөд манай байгууллагын албан хаагчид 2017 оны 02-р сарын 14-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд 5 төрлийн шинжилгээ өгч эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа.

“2016 оны Хамтран ажиллах гэрээ”-г дүгнэх үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Баянгол дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүдтэй байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний үр дүнг хэлэлцэх, харилцан туршлага солилцох, мэдээ мэдээлэл олгох зорилгоор Асгат ОНӨААТҮГ-аас зохион байгуулсан үйл ажиллагаа 2017 оны 02-р сарын 10-ны өдөр Декор зочид буудлын сургалтын танхимд амжилттай болж өндөрлөлөө. Үйл ажиллагаанд 32 цэцэрлэгийн эрхлэгч нараас гадна Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, БГД-ийн боловсролын хэлтсийн дарга

read more

“Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадамд оролцлоо

  Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-ын “UB Resort” цанын баазад зохион байгууллагдсан “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадам, цасны баярт амжилттай оролцлоо. Манай байгууллага “Аз жаргалтай хот” сэдвээр цасан хотхон байгуулж, нийслэлээс зохион байгуулсан арга хэмжээг дэмжиж ажиллав. “Асгат” ОНӨААТҮГ тус цасны баярын үеэр сумо бөх, гар барилдаан, цасны хөл бөмбөг гэсэн спортын арга

read more

Нийслэлийн удирдлагатай “Үр дүнгийн гэрээ” гэрээ байгуулав

              “Асгат” ОНӨААТҮГ-ын захирал Э.Энхтөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой 2017 оны 01-р сарын 25-ны өдөр төр захиргааны Хангарди ордонд “Үр дүнгийн гэрээ” байгуулан гарын үсэг зурж, 2017 онд хийж гүйцэтгэх үйл  ажиллагааны төлөвлөгөөг батлууллаа. Дээрх гэрээ байгуулах ажиллагааны эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын

read more